Материал хангах нийлүүлэлт
Төрөл бүрийн материал тогтмол нийлүүлнэ
Үйлдвэрлэл тасралтгүй явахад түүхий эд материал цаг тухайд нь бэлэн байх хэрэгтэй. Бид лазер, CNC, хэвлэлийн ажилд шаардлагатай материалуудыг тогтмол нийлүүлж, нэг дороос захиалах боломжийг бүрдүүлдэг.
Нийлүүлдэг материалууд
- Акрил хуудас (тунгалаг, өнгөт, толин)
- Лазераар зүсэх зориулалттай фанер (3мм, 5мм), MDF
- PVC болон хөөсөн хуудас
- Хэвлэлийн хальс, наалт, баннер материал
- 3D үсэгний хана, хаяг рекламын материал
- Лазерын хоолой, линз, толь зэрэг хэрэглээний сэлбэг
Давуу тал
- Тоног төхөөрөмжтэй тань нийцэх материалыг зөвлөж сонгоно
- Байнгын харилцагчдад тогтмол нийлүүлэлт хийнэ
- Материал бүрт тохирох зүсэлт, сийлбэрийн тохиргоог хамт өгнө
Шаардлагатай материалын төрөл, хэмжээ, тоо ширхэгээ бидэнд мэдэгдвэл үнийн мэдээлэл болон бэлэн байдлыг шуурхай хэлж өгнө.