Улаанбаатар, Монгол iderchuluunorosoo@gmail.com
MN EN

Бидний тухай

Глобал Дизайн ХХК

Глобал Дизайн ХХК

Глобал Дизайн ХХК нь 2003 оноос хойш үйлдвэрлэл, хэвлэл, сурталчилгааны салбарт тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулалт, засвар үйлчилгээ, сургалтыг цогцоор нь үзүүлж буй үндэсний компани юм. «Шинэлэг сэтгэнэ» гэсэн уриандаа хөтлөгдөн дэлхийн шилдэг технологийг Монголын үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгохыг зорьдог.

Хэвлэл, реклам, чимэглэл, гэрэлтүүлэг, лед биет үсэг, лазер болон өрмийн сийлбэр, бэлэг дурсгалын үйлдвэрлэлээс эхэлсэн бидний туршлага өнөөдөр жижиг цехээс томоохон үйлдвэр хүртэлх хэрэгцээг хангах шийдэл болон өргөжжээ. Өөрсдөө үйлдвэрлэл эрхэлж байсан тул тоног төхөөрөмж бүрийг ажил дээр хэрхэн ажиллахыг сайн мэднэ.

Бидний нийлүүлдэг тоног төхөөрөмж

  • CO2 лазер сийлбэр, зүсэлтийн болон лазер тэмдэглэгээний машин
  • Төмөр зүсэх шилэн (fiber) лазер, 4-in-1 лазер гагнуурын аппарат
  • CNC чиглүүлэгч, мод боловсруулах машин
  • Гидравлик нугалагч, Zinc дээвэр болон фасадын материал үйлдвэрлэх машин
  • Хаяг, биет үсгийн бэлдэц нугалах машин, хуулга зүсэгч плоттер
  • UV, DTF болон том форматын принтер, халуун пресс, 3D принтер

Яагаад Глобал Дизайныг сонгох вэ?

  • Улаанбаатар хотод тээвэр үнэгүй, орон нутаг руу ч хүргэж өгнө
  • Машин ажиллуулах сургалтыг үнэгүй хийнэ
  • Мэргэжлийн инженерүүд суурилуулж, тохируулж хүлээлгэн өгнө
  • Баталгаат болон баталгаат бус засвар, сэлбэг хэрэгслээр хангана
  • Банкны зээлээр хамтран ажиллах, бартер хийх боломжтой

Бид зөвхөн тоног төхөөрөмж худалдаалах бус, таны үйлдвэрлэл тасралтгүй, үр ашигтай ажиллахад урт хугацаанд хамт байх түнш байхыг эрхэмлэдэг. Таны үйлдвэрлэлд хамтдаа!

20+ Жилийн туршлага
500+ Харилцагч байгууллага
1000+ Нийлүүлсэн төхөөрөмж
100% Харилцагчийн сэтгэл ханамж

Таны төслийг хамтдаа хэрэгжүүлье

Тоног төхөөрөмжийн сонголт, үнийн санал, техникийн зөвлөгөөг манай хамт олон танд үзүүлнэ.