Сургалт
Операторын сургалт болон зөвлөгөө
Тоног төхөөрөмжийн бүрэн боломжийг ашиглах нь операторын ур чадвараас шууд хамаарна. Иймд бид манайхаас машин худалдан авсан харилцагчдадаа машин ажиллуулах сургалтыг үнэгүй хийдэг.
Сургалтын агуулга
- Машины бүтэц, үндсэн хэсгүүд болон аюулгүй ажиллагааны дүрэм
- Удирдлагын програм (CorelDRAW, RDWorks, NcStudio гэх мэт) ашиглаж файл бэлтгэх, ажил илгээх
- Материал бүрт тохирох хурд, хүч, давтамжийн тохиргоог сонгох
- Толь, линз цэвэрлэх, тосолгоо зэрэг өдөр тутмын арчилгаа
- Түгээмэл гардаг алдаа, түүнийг өөрөө илрүүлж засах арга
Сургалтын хэлбэр
- Машин суурилуулсны дараа таны үйлдвэрт газар дээр нь практик сургалт
- Шинэ ажилтан нэмэгдсэн үед давтан сургалт
- Тохиргоо, програмын заавар бичлэг болон утсаар зөвлөгөө
Сургалтын дараа таны оператор машиныг бие даан, аюулгүй ажиллуулж, бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэх чадвартай болно.